НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Газын зурваст хүмүүнлэгийн хуулийг илт зөрчиж байна гэж мэдэгдэн гал зогсоох тохиролцоонд нэн дариу хүрэхийг уриалсан байна. Тэрбээр мягмар гарагт /2023.10.24/ болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлэхдээ Газад үүссэн дайн Ойрх Дорнодын бусад улсууд руу тарах эрсдэл өндөр байгааг анхааруулжээ. Гутерреш Хамас болон Израилыг нэрээр нь цохолгүй шүүмжилж, энгийн иргэдийг хамгаалж дайны дүрэм журмыг мөрдөх ёстой гэдгийг онцолсон юм. Түүнийг үг хэлсний дараа Израилын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гуттерешийг байж боломжгүй мэдэгдэл хийснийхээ төлөө огцрох хэрэгтэй гэж хэлсэн байна.
Мөн Израилын Гадаад хэргийн сайд Эли Кохен Аюулгүйн Зөвлөлийн уулзалтын үеэр Гуттерештэй уулзахаас татгалзаж “Тэнцвэртэй арга хэмжээ авахгүй. Хамасыг дэлхийн ертөнцөөс арчиж хаях ёстой” гэж бичжээ.
Эх сурвалж: BBC, Euro News
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав