“Нийтийн ахуйн үйлчилгээ 2024” чуулга, хэлэлцүүлэг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байна. Чуулганыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг үг хэлэв.
Тэрбээр ахуйн үйлчилгээний салбар нь хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ахуйн соёлыг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан манай улсын ууган салбарын нэг гэдгийг дурдаад Салбарын хэмжээнд 20 гаруй нэр төрлийн үндсэн үйлчилгээ байгаа бөгөөд нийгмийн хөгжилтэй уялдан дуудлагын жолооч, цэвэрлэгээ, айл нүүлгэлт, буяны цогц үйлчилгээ зэрэг үйлчилгээний шинэ нэр төрөл өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг онцлов.
Монгол Улсад 2022 оны байдлаар ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9600 гаруй аж ахуйн нэгж, иргэн бүртгэгдсэн. Эдгээр салбар 6.3 хувь нь нийтийн халуун ус, 28.4 хувь нь үсчин, гоо сайхан, 17.4 хувь нь хувцас захиалга, засвар, 3.5 хувь нь гэрэл зураг авах, угаах, 1.3 хувь нь хими цэвэрлэгээ, 2.3 хувь нь ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар,5.1 хувь нь гутал захиалга, засвар, 5.1 хувь нь гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, 2.5 хувь нь алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, 9.9 хувь нь бусад үйлчилгээний чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав