“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-ээр Б.Ганбатыг томилж, нэг удаа сунгасан. Тус компанид томилсон БЭТ-ийн хугацаа өчигдөр /2023.10.26/ дуусгавар болж, тус компанийн жинхэнэ удирдлагатай болгохоор Засгийн газрын хүрээнд тохирчээ. Ингэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэ захирлаар Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийг дахиж сунгахгүйгээр, шууд удирдлага томилохоор болсон бөгөөд энэ удаад Х.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ч удахгүй дараагийн удирдлагыг шинээр томилж, жинхлэхээр болжээ.
2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэглэмийг хуульд заасан зургаан сарын хугацаагаар тогтоож, 2023 оны дөрөвдүгээр сард нэг удаа дахин зургаан сараар сунгасан билээ. Ингэснээр тус компанид тогтоосон онцгой дэглэм нэг жилийн хугацаанд үргэлжилж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат удирдаж байсан бөгөөд өчигдөр Засгийн газрын Онцгой дэглэмийн хугацаа дуусч, Ж.Ганбатыг ч чөлөөлөхөөр болсон байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав