OХУ Украины дайны зүүн фронтоос ухарч буй цэргүүдээ хөнөөж байна хэмээн Цагаан ордон мэдээлжээ. АНУ-ын албан тушаалтнуудад байгаа мэдээллээр бол Авдиевка тосгоны байлдаанд амь үрэгдсэн зарим Орос цэргүүд удирдагчдадаа алуулсан байна. Энэ сарын дундаас эхлэн Украин болон ОХУ-ын цэргүүд Авдиевка тосгоны төлөө ширүүн байлдаж эхэлсэн. Украины тооцоолсноор Авдиевка тосгоны төлөөх байлдаанд ОХУ 5 янга гаруй цэргээ алджээ. Мөн АНУ ОХУ-ын арми тус байлдаанд дор хаяж 125 хуягт машинаа алдсан гэж мэдээлсэн юм.
Авдиевка тосгон
Пүрэв гарагт /2023.10.26/ АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби “”ОХУ-ын дайчлагдсан цэргүүд бэлтгэл, зэвсэг хангамжийн хувьд дутмаг байна. Яг л өнгөрсөн жилийн өвөл довтолгоо нь амжилтгүй болсон шиг” хэмээжээ.
Тэрбээр нэмж Оросын арми “хүний тоогоор давлагаалах” тактикийг ашиглан, эдгээр муу бэлтгэгдсэн цэргүүдийг шууд байлдаан руу илгээж байгаа бололтой гэж хэлсэн юм.
ЭХ СУРВАЛЖ BBC
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав