Dota 2-ын 12 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "The International 12/2023" АНУ-ын Сиатл хотод боллоо. Дэлхийн шилдэг 20 баг оролцсон тэмцээнд Орос/Украины "Team Spirit" баг түрүүллээ.
2021 онд анх удаа дэлхийн аварга болсон бүрэлдэхүүнээс нэг тоглогчоо сольсон тус баг ийнхүү хоёр дахь удаа "Aegis of Champion" цомыг өргөв.
Украины Иллия "Yatoro" Мулярчук, Мирослав "Mira" Колпаков, Оросын Денис "Larl" Сигитов, Магомед "Collapse" Халилов, , Ярослав "Miposhka" Найденов нарын бүрэлдэхүүнтэй "Team Spirit" ийнхүү e-sport-ын түүхэд нэрээ мөнхөллөө.
Тэд хэсгийн шатанд Европын "Entity", "9Pandas", Өмнөд Америкийн "Evil Geniuses", Азийн "Team SMG", хасагдах шатанд "Shopify Rebellion", Оросын "Virtus.pro", алдарт "Team Liquid", Хятадын "LGD Gaming", гранд финалд 2023 оны гурван мажорт түрүүлсэн "Gaimin Gladiators" багуудыг хожиж түрүүлэв.
Гранд финалд өрсөлдөгчөө 3-0 харьцаагаар илүүрхсэн Team Spirit энэ тэмцээнд ердөө хоёр map-д хожигдсон бөгөөд тэр нь Virtus.pro, Team Liquid багуудын эсрэг байв.
Тэргүүн баг 1,4 сая ам.долларын шагнал авсан бол дэд байр 377 мянган ам.доллартай гэртээ харьсан.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав