Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Баруун дөрвөн замаас-Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайвны гүүр хүртэл төлбөртэй бүс тогтоох, мөн татварын тодорхой зохицуулалт тусгасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулсан.
Тэгвэл дээрх асуудал УИХ дахь МАН-ын бүлэг дээр яригдсан байна. Бүлгийн даргын хэлж байгаагаар “Засгийн газар саналуудаа боловсруулж чиглэл өгөх ёстой гэж өмнөх бүлгийн хуралдаанаар үзсэнийг дурьдсан. Түүнчлэн Алийг нь дэмжих вэ, дэмжихгүй вэ гэдгээ түгжрэлтэй нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн олон талаас нь ярилцах хэрэгтэй. Хуулийн төсөл өргөн баригдсаны дараа бүлгээр дахин хэлэлцэнэ” гэв.
Хэрэв энэ зохицуулалт хэрэгжиж эхэлбэл ирэх сонгуулиар МАН нийслэл дээр унах нь тодорхой болно. Нийслэлийн саналаа авахын тулд тухайн заалтыг унагах нь МАН-ын удирдлагуудаас шууд хамаарах нь.
Дашрамд дурьдахад Улаанбаатар хотын 2021 оны түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 3.82 их наяд төгрөг буюу 1,245 сая ам доллар болохыг тогтоосон байдаг. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэж үздэг юм.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав