Хорвоо дэлхий таагүй сөрөг үйл явдлаар дүүрсэн мэт санагдаж байна уу? Тэгвэл сүүлийн үед дэлхий дахинд өрнөсөн дараах эерэг үйл явдлуудтай танилцаарай.
#1 Этиоп гаралтай америк иргэншилтэй 14 настай хүү Хеман арьсны хорт хавдрын эмчилгээний чадвартай биеийн саван бүтээж, түүнийг "АНУ-ын топ залуу шинжлэх ухаанч"-аар шалгарууллаа.
#2 Дэлхий дахинд ДОХ-ын тохиолдол бүртгэгдэх нь 2010 оноос хойш 51 хувиар, 2004 оноос хойш 69 хувиар тус тус буурчээ. 2022 онд 630 мянган хүн ДОХ-ын улмаас амиа алдсан байна.
#3 Зөвхөн дементиа өвчтэй ахмадууд үйлчилдэг ресторан Японд нээгджээ. Япон улсын хүн амын 30 хувь буюу 125.7 сая хүн 65 ба түүнээс дээш насныхан. Тус улсын зургаан сая ахмад дементиа буюу ой санамж, сэтгэцийн олдмол эмгэгтэй хэмээн оношлуулаад буй.
#4 Бразилын шүүх маргаантай газар эзэмших асуудлыг нутгийн уугуул иргэдийн талд шийдвэрлэж, олон мянган уугуул иргэд баяраа тэмдэглэлээ.
#5 Дэлхийд анх удаа "Inner Cosmos" компани сэтгэл гутралыг намжаах тархины суулгацыг зохион бүтээлээ.
#6 Дууны долгион нь хавдар устгах чадвартайг судлаачид тогтоож, химийн эмчилгээний оронд дууны долгион ашиглан хавдрыг задлан эмчлэхийг АНУ-ын хүнс, эмийн захиргаанаас зөвшөөрлөө.
#7 АНУ-ын Чикаго хотын "Lyric Opera" брэнд сонсголын бэрхшээлтэй хүмүүст болон хөгжимд дурлагсдад зориулан дуу хөгжмийг биеэрээ мэдрэх шинэлэг технологи бүхий хөгжимт цамцыг танилцууллаа.
Эх сурвалж: Happy Broadcast
80 мянган доллараар өөрийгөө түрээсэлсэн Япон эр
2025.01.14 17:55
Шинэ жилийн дуугаар хэн, ямар хэмжээний орлого олсон бэ
2024.12.25 22:34
ФОТО : Христийн шашинтай орнууд Зул сарын баяраар
2024.12.25 22:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав