“Apple” компани Сүнсний баярын өмнө буюу даваа гарагт /2023.10.30/ явуулсан “Scary Fast” үйл ажиллагааныхаа үеэр шинэ чип, компьютерүүд танилцуулсан байна.
Тус цахим эвентийн үеэр “Apple” M3, M3 Pro, M3 Pro Max чипүүд болон шинэ Macbook Pro, iMac-ийн загваруудыг дэлгэжээ. M3 загварын чипүүд нь M1 төрлийн чипүүдээс 2.5 дахин хурдтай, үндсэн боловсруулалтын гүйцэтгэл нь 50 хувь хүртэл хурдан аж.
Мөн M3 чипүүдийг 3 нанометрийн технологиор бүтээсэн тул дэвшилтэт график, хиймэл оюун ухааныг дэмжих чадвартай юм. “Apple” компанийн захирал Тим Күүк “Энэ чип нь Mac-уудад шинэ түвшний график дүрслэх боломжтой болгоно. Эдгээр нь компьютерт зориулж бүтээсэн хамгийн дэвшилтэт чипүүд” гэж хэлжээ.
Шинээр танилцуулсан 35 см болон 40 см-ий дэлгэцтэй Macbook Pro лаптопууд M3 Pro, M3 Pro Max чипүүдтэй байх юм. M3 Pro Max чиптэй Macbook Pro-ийн процессор нь 8 террабит багтаамж, 128 гигабит меморитой ирэх аж. Мөн тус загвар 22 цаг цэнэгээ барьж, дэлгэцийн гэрэл нь өмнөх загвартайгаа харьцуулахад 25 хувиар илүү байна гэж “Apple” мэдэгдсэн байна. Macbook-ийн үнэ 35 см дэлгэцтэй нь 1,599 ам.доллар, 40 см дэлгэцтэй нь 1,299 ам.доллароос эхлэнэ.
Эх сурвалж: CNN
80 мянган доллараар өөрийгөө түрээсэлсэн Япон эр
2025.01.14 17:55
Шинэ жилийн дуугаар хэн, ямар хэмжээний орлого олсон бэ
2024.12.25 22:34
ФОТО : Христийн шашинтай орнууд Зул сарын баяраар
2024.12.25 22:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав