БНХАУ-ын “Хилийн эрүүл мэндийн шалган нэвтрүүлэх журам” болон бусад холбогдох журмын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын хилээр нэвтрэх иргэд “БНХАУ-ын хилээр орж, гарах эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөх шаардлагагүй болсон тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдэгдэв.
Харин халуурах, ханиалгах, амьсгал боогдох, бөөлжих, харших зэрэг шинж тэмдэгтэй иргэд гаалийн байгууллагад эрүүл мэндийн мэдүүлгийг санаачилгаараа мэдүүлэх, мөн биеийн температур хэмжих, халдварт өвчний шинжилгээ, эмнэлгийн үзлэг, дээж авах зэрэг эрүүл мэнд, хорио цээрийн ажилд гаалийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай аж.
Санаатайгаар өөрийн эрүүл мэндийн талаар буруу мэдүүлсэн, нуусан зэрэг үйлдэл гаргаснаас үүдэн халдварт өвчин тархах эрсдэл үүсгэсэн тохиолдолд хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдсэн байна. Иймд, БНХАУ-д зорчих иргэд өөрийн биеийн байдлыг хянаж, хэрэв дээр дурдсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тус улсын хилээр нэвтрэхдээ эрүүл мэндийн мэдүүлгийг бөглөх шаардлагатайг анхаарна уу.
ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав