Энэ сарын 1-ний өдөр "Шинэ монгол Харүмафүжи" сургуулийн ТУЗ-ийн тэргүүн Д.Бямбадорж Харүмафүжид Токио олон улсын их сургуулийн хүндэт докторын цол гардуулжээ.
Токио олон улсын их сургуулийн ТУЗ-ийн тэргүүн Күрата Нобүясү энэ үеэр "Япон соёлын мөн чанар орших сумогийн ертөнцөд, 70 дахь ёкозүнагаар тодрон гялалзсан Харүмафүжи сүмогийн дэвжээн дээр, өдөр тутмын амьдралдаа ч сайн үлгэр дууриалыг үзүүлсэн хувь хүн болохыг би харж мэдэрч хайрлан хүндэтгэдэг болсон юм.
2018 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг үндэслэн байгуулж, хоёр орны боловсролын харилцааг шинэ шатанд ахиулан хөгжүүлэх үйлсэд хичээн ажиллаж буй бодит үйлсийг нь үндэслэн, бид өөрийн их сургуулийн Хүндэт докторын зэрэг олгож байна." хэмээв.
Харин харүмафүжи Д.Бямбадорж “Би 16 насандаа сүмо барилдах сонирхолдоо хөтлөгдөн Япон орныг зорьж ирсэн. Дэвжээний багш Исэгэхама Ояката, Оками сан ба дэвжээний ах сүмочд, дэмжигч түмэн олны хайр ивээл түшиг дэмжилгээр ёкозүна цолонд хүрсэн. Сүмогийн ертөнцөд ачийг хариулах гэдэг үг байдаг. Энэ утгаараа би сүмод ачийг нь яаж хариулах вэ гэж барилдаж байх үедээ боддог байсан. “Улс бол хүн, хүн бол боловсрол” гэдэг итгэлээр хоёр орны боловсролын байгууллагыг сонгосон билээ.
Хүй тасран хөлд орсон Монгол эх орноо би ээж минь гэж, хүч нэмж ухаан тэлсэн Япон орныг аав минь гэж бодож явдаг юм. Өнөөдрийн энэ хүндтэй эрдмийн цол зэрэг манай сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч ажилтан хамт олонд минь үзүүлсэн хүндэтгэл хэмээн ойлгон хүлээн авч байна. Та бүгдэд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Манай хамт олон цаашид ч хичээн ажиллах болно” гэлээ.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав