Төсвийн байнгын хороо 2024 оны улсын төсвөө боох гэж шөнө дөлөөр хуралдав. Өчигдрийн /2023.11.07/ хуралдаан 10.00 цагт товлогдсон байсан ч, 18.00 цаг хүрч эхэлжээ. Улмаар шөнийн 01.00 цагт дууссан байна. Энэхүү хуралдаанд сайд нар санал зөрөлдөж, нэлээд үгүй ширүүн хуралдсан гэх.Тодруулбал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ХНХ-ын сайд Х.Булгантуяа руу уурлажээ. Ингэхдээ “Хариуцлагагүй үйлдлээс нь болж төсөв задрах гээд байгаа тул сайдын суудлаа өгөөд ч хамаагүй тэмцэнэ” гэх агуулгыг илэрхийлсэн аж.
Өөрөөр хэлбэл ахмадуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх МАН-ын поп шийдвэрийг төсвөө задалж шингээх гэснээс хэрүүл гарсан гэсэн үг.
Сайд нарын урсгал зардлаас 1.88% танаж, тэтгэвэр нэмэгдүүлэхэд шаардлагатай төсвөө босгох яриа гарсан тул Эрүүл мэндийн сайдаас эхлээд уурлах хүн олон байжээ.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав