Хятад улс цахим орчинд үг хэлэх эрх чөлөөнд хатуу хяналт тавьдаг. Үүнтэй холбоотойгоор хиймэл оюун ухааны зүгээс тулгарч буй болзошгүй эрсдэлийг улс орнууд хамтдаа шийдвэрлэх ёстой гэж Хятадын дарга Ши Жиньпин хэллээ. Тэрбээр зүүн нутгийн Вужэнь хотод болсон Дэлхийн интернетийн дээд хэмжээний уулзалтын үеэр ийн хэлжээ.
"Сөргөлдөөний оронд кибер орон зайд нийтлэг аюулгүй байдлыг хангахыг уриалж байна. Хятад улс хиймэл оюун ухааны хөгжлөөс үүдэлтэй эрсдэлийг шийдвэрлэхийн тулд бусад оронтой хамтарч ажиллана. Бид кибер орон зайн ноёрхлыг эсэргүүцэж байна. Засгийн газраас өнгөрсөн сард гаргасан Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачлагыг хэрэгжүүлэх замаар бид хиймэл оюун ухааны аюулгүй хөгжлийг дэмжихэд бэлэн байна" гэж Ши Жиньпин хэлэв.
Уг хурлыг Хятад улс 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Тус улс гадаадын мэдээллийн сувгуудыг дийлэнхийг нь хаасан ч гэлээ чуулганы хугацаанд Вужэнь хотод эдгээр нь нээлттэй байдаг.
Дашрамд дурдахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг Бээжинд айлчлахын өмнөхөн Хятадын төрийн дэмжлэгтэй хакерууд америк албан тушаалтнуудын цахим шууданд халдсан хэрэг гарчээ. Үүнийг АНУ-ын Төрийн департмент зургадугаар сард илрүүлсэн байна.
Эх сурвалж: AP
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав