ОХУ-ын ерөнхийлөгч Путин сонгуулийн кампанит ажлаа Украины дайнтай хольж хутгахгүй гэсэн дүгнэлтийг Дайны судалгааны хүрээлэн гаргажээ. Шинжээчдийн үзэж буйгаар Путин сонгуулийн кампанит ажлаа Оросын тогтвортой байдал болон барууныхныг шүүмжлэхэд төвлөрүүлнэ. Путин энэ сард сонгуулийн кампанит ажлаа зарлахаар бэлдэж байна. Кремлийн дэмжлэгтэй "Единая Россия" нам Украины дайныг сонгуулийн кампанит ажилд ашиглах нь үр дүнгүй гэсэн шийдэлд хүрчээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаатай холбоотой ойрын эх сурвалжийн мэдээлснээр сонгуулийн кампанит ажил нь Путиныг "Оросыг амар тайван болгосон удирдагч" гэж харуулахыг зорьжээ.
Өдгөө 71 настай Путин ирэх оны гуравдугаар сард сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан. "Орчин үеийн Оросын гашуун үнэн бол Путиныг эсэргүүцэх хүн алга" гэж Оросын улстөрч Владимир Милов хэлсэн байна. Тиймээс Путин дахин зургаан жилээр бүрэн эрхийн хугацаагаа сунгах магадлал өндөр байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков есдүгээр сард хэлэхдээ "Путин 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн бол ерөнхийлөгчийн төлөө жинхэнэ өрсөлдөөн байхгүй нь ойлгомжтой" гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав