Газын зурвасын хойд хэсэгт өдөрт дөрвөн цагийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийг Израиль хүлээн зөвшөөрчээ. Ингэхдээ чухам хэдэн цагт гал зогсоохыг Израилийн тал гурван цагийн өмнө мэдэгдэх аж. Энэ нь Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралыг намжаах эхний алхам болж байна. Дөрвөн цагийн завсарлага нь өдөр бүр тодорхой газар нутагт байх юм.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху барьцааны хүмүүсийг суллахаас нааш гал зогсоох хэлэлцээр хийхгүй гэж удаа дараалан мэдэгдээд байсан билээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Даваа гаригт Нетаньяхутай утсаар ярих үедээ харьцангуй урт хугацаанд завсарлага авахыг шаардсан байна. Тэрбээр гурваас ч олон өдрөөр завсарлага авахыг шаарджээ. Мөн дөрвөн цагийн завсарлага авах шийдвэрийг АНУ-ын засаг захиргааны асар их оролцоотойгоор гаргасан гэдгийг Үндэсний аюулгүйн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэллээ.
Түүнчлэн иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх хоёр дахь гарц нээгдсэнийг Пүрэв гаригт Байден мэдэгджээ. Тактикийн завсарлагын үргэлжлэх хугацаа болон давтамжийг Израилийн талтай үргэлжлүүлэн ярих юм байна.
Эх сурвалж: CNN
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав