Нийслэлийн прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргачлалын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байна. Мөн аргачлалын 3.1.2.7.4-т заасан “цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ. Энэ дагуу, өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийг Нийслэлийн прокурорт ирүүлээгүй тул хууль, журмын дагуу шүүх хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав