Малаа хотлуулаад гэр рүүгээ явах замдаа төөрсөн 73 настай иргэнийг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн Угалзат гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 281 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь арваннэгдүгээр сарын 09-ны өдрийн 18:00 цагийн орчим малчин П-ийн хотонд малаа хотлуулаад 4 км орчим зайтай гэр рүүгээ явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:03 цагт хүлээн авсан.
Эрдэнэсант суманд ажиллаж байгаа тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ахмад М.Эрдэнэсайханаар ахлуулсан алба хаагчид малчин Б /73 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 01:30 цагт тухайн малчныг гэрээс нь хойд зүгт 4 км-т төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, малчин О-д хүлээлгэн өгсөн байна.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав