Хятад эрдэмтэд хүн шиг хоорондоо ярилцаж, үүрэг даалгавар биелүүлэх боломжтой дрон бүтээжээ. Энэхүү технологийг аюулгүй байдлын эргүүл, гамшгийн үеийн аврах ажиллагаа, агаарын ложистикийг сайжруулахад ашиглах боломжтой. Нисгэгчгүй онгоцнууд хоорондоо харилцаа холбоо тогтоох нь байдаг боловч хүмүүс шиг хоорондоо группээр чатлах боломжгүй байсан. Дроны групп чат бий болсноор эрдэмтэн судлаачид тэдний зан байдлыг илүү сайн ойлгож чадна гэж үзэж байна.
Хятадын Шэньси мужийн Баруун хойд Политехникийн их сургуулийн Хиймэл оюун ухаан, оптик, электроникийн сургуулийн хамт олон уг технологийг бүтээжээ. Ингэхдээ "ChatGPT" гэх мэт хэлний томоохон загваруудыг практик хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Тодруулбал, Хятадын "InternLM" гэх хэлний загварт үндэслэсэн гэв.
Эрдэмтдийн танилцуулсан бичлэгээс харахад таван дроноос бүрдсэн баг гадаа цэцэрлэгт хүрээлэнд нуусан эд зүйлийг амжилттай илрүүлжээ. Туршилтын явцад гурван дрон нь сайн дураараа нуусан түлхүүрийг хайж эхэлсэн бол үлдсэн хоёр нь "Бүгдээрээ түлхүүрийг олж авч чадна" гэж хэлсэн байна. Даалгаврын хуваарилалтыг нисгэгчгүй онгоцны кластер бие даан шийджээ. Түлхүүр олдсоны дараа дронууд мөн групп чатаар зураг, мэдээллээ хуваалцжээ. Даалгаврын явцын зохицуулалтуудыг ч бас дронууд өөрсдөө хийсэн. Ингэхдээ тухайн бүс нутгийн хялбаршуулсан газрын зургийг гаргах, замд байгаа саадыг тодорхойлох, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг даалгавар гүйцэтгэжээ.
Эдгээр дрон нь бага өндөрт хайлт хийх, саад тотгороос урьдчилан сэргийлэх, нүдээр харах зэрэг үйлдэлд зориулагдсан олон төрлийн мэдрэгч, алгоритмаар тоноглогдсон байна.
Эх сурвалж: SCMP
80 мянган доллараар өөрийгөө түрээсэлсэн Япон эр
2025.01.14 17:55
Шинэ жилийн дуугаар хэн, ямар хэмжээний орлого олсон бэ
2024.12.25 22:34
ФОТО : Христийн шашинтай орнууд Зул сарын баяраар
2024.12.25 22:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав