Бразил улсын ихэнх нутгаар урьд өмнө байгаагүй хэт халсны улмаас аюулын улаан түвшинг зарлаад байна. Тодруулбал өнгөрсөн ням гарагт Рио-де-Жанейро хотод 42.5 хэм хүртэл халсан нь 11 дүгээр сард агаарын температур дээд цэгтээ хүрч халсан үзүүлэлт болжээ.
Мөн Сан Паулу хотод мягмар гарагийн үдээс хойш агаарын дундаж температур 37.3 хэм байсан гэж Бразилын Үндэсний цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Одоогийн байдлаар Бразил улс даяар 100 сая гаруй хүн хэт халалтад ямар нэгэн байдлаар нэрвэгдээд байгаа аж.
Тус улсын Үндэсний цаг уурын хүрээлэнгээс хэт халалтыг дэлхийн дундаж температурын өсөлт, түүнчлэн цаг уурын өөрчлөлтөд хүргэдэг "Эль Нино" үзэгдэлтэй холбон тайлбарлаж буй юм. Дэлхийн зарим хэсэгт "Эль-Нино" үзэгдлээс үүдэлтэй ган гачиг болдог бол зарим хэсэгт нь хүчтэй аадар бороо ордог. Хэдэн жилд нэг удаа ажиглагддаг энэ үзэгдэл нь Номхон далайн халуун бүсийн гадаргын усны хэмийг эрс дээшлүүлдэг бөгөөд хамгийн сүүлд 2018-2019 онд ажиглагджээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав