“Автотээврийн үндэсний төв”-ийн харьяа техникийн хяналтын үзлэгийн төвүүд дээр RFID буюу цахим гэрчилгээ наалгах боломжтой. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй нааж байгаа юм.
Орон нутагт энэ сарын 1-нээс RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг олгох ажлыг эхлүүлсэн байна. Сум, багийн иргэд аймгийн төв рүү очиж наалгаж болно. Аймгуудын техникийн хяналтын оношилгооны төвд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажил 2024 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэхийг албаныхан мэдээлэв.
Харин гуравдугаар сараас АТҮТ-ийн явуулын оношилгоонууд сум, багаар явж тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажлыг зохион байгуулах аж.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн аравдугаар сард E-Mongolia системд бүртгэсэн учир цаасан гэрчилгээ шаардахгүй. Түүнчлэн цахим системд бүртгүүлээгүй бол цаасан гэрчилгээгээ авч очно. Иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт шаардахгүй.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав