Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачилсан “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МХБХ-ны ерөнхийлөгч М.Болд, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нийтийн хөлбөмбөгийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, цаашид энэ төрлийн спортоор тууштай хичээллэж, бие бялдрын боловсрол түгээх, авьяаслаг өсвөрийн тамирчдыг нээн илрүүлэх ач холбогдолтой.
Хамтын ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд байгуулагдсан бүх өмчийн хэлбэрийн хөлбөмбөгийн талбайд олон улсын стандартын шаардлага хангасан эсэхэд улсын үзлэг, үнэлгээ хийх, хүүхэд, багачууд аюулгүй орчинд тоглож, хичээллэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх боломжийг хангах үүднээс сургалт сурталчилгаа явуулж, холбогдох байгууллагад санал хүргүүлэх юм байна.
БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Орон нутагт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь Биеийн тамир, спортын байгууллагуудыг татан оролцуулж, “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг удирдлага зохион байгуулалтаар хангана. Мөн аймаг, дүүрэг, хороо, сум, багийн Биеийн тамир, спортын байгууллагын арга зүйч, орон нутгийн хөлбөмбөгийн багш, дасгалжуулагчийг нийтийн болон олон улсын хөлбөмбөгийн багшийн мэргэжлийн сургалтад хамруулна” гэв.
Үндэсний хэмжээний энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд охид, хөвгүүдийн ангиллал бүхий “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулж, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах шаардлага хангасан хөлбөмбөгийн талбайг 21 аймаг, есөн дүүрэгт шинээр байгуулах, хөлбөмбөгөөр дамжуулан олон улсад үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хөлбөмбөгийн спортыг дэмжих, “Хамтын ажиллагаа, түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав