Нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас орчин үеийн технологи, программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан, эвлүүлсэн дүрс бичлэг түгээсэн хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажил явуулж байна. Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд түгээж, үндэсний эв нэгдэл, Монгол Улсын тусгаар тогтнолд халдах, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.
Бид энэ сарын 20-ны өдөр сэжигтнээс мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 31.5-д заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Тэд Эрүүгийн хуулийн 13.14-т заасан, хуурамч мэдээлэл түгээх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэв.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав