Налайх дүүрэг 8-р хорооны дугаар тоотод оршин суух Б гэгч айлын дамжуулагчтай угаар мэдрэгчээс Тавантолгой түлш компанийн Хяналтын нэгдсэн төвд онц аюултай дохио өчигдөр /2023.11.21/ 17:30 цагийн үед иржээ. Ирсэн мэдээллийн дагуу тухайн айлын бүртгэлтэй утасны дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байжээ.
Улмаар Налайх дүүргийн 8-р хороо хариуцсан ахлах Ундраад мэдэгдэж хаягийн дагуу Хяналтын ажилтан н.Баярмаа яаралтай очиход согтуу залуус гэрийг нь гаднаас нь галдаж, хэргийн газраас зугтаж байхыг илрүүлэн тус дүүргийн цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газарт дуудлага өгч яаралтай арга хэмжээ авчээ.
Тухайн айлд гэрийн эзэн иргэн Б согтуу унтаж байсан байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын нэгдсэн төвийн 2-р Ээлжийн дэлгэцийн оператор П.Хүрэлмөнх, Налайх дүүргийн ахлах ажилтан Баярмаа, Ундраа, ХҮТ-ийн хариуцлагатай жижүүр Ц.Батдэлгэр нар шуурхай ажилласны үр дүнд иргэн Б-ийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чадлаа.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав