Прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрх зөрчигдсөн асуудлаар болон хүний эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэл, хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явцын талаар мэдээлэл хийлээ. Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс мэдээлэхдээ, Цагдаагийн байгууллага нь хүний эрхийг зөрчиж буй эсэхэд шалгах ажиллагаа явуулж байгаа гэлээ. Мөн өнгөрсөн онд 424 хүний хэргийг шүүхээр шийдвэрүүлснээс гадна гадаад улсад ял эдэлж байгаа нэг монгол иргэнийг, өнгөрсөн жилд нийт дөрвөн иргэнийг эх оронд нь авчирсан хэмээн мэдээллээ. Харин хэрэг бүртэгх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс: өнгөрсөн онд бэлгийн халдашгүй байдлын улмаас хохирсон хүний 56 хувь нь 16 насанд хүрээгүй байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгсдийн 85 хувь нь төрөл садны хүмүүс байсан байна. Энэ төрлийн гэмт хэргээс зайлшгүй урьдчилан сэргийлж ажиллах ёстой гэдгийг онцоллоо. Мөн цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн 5371 хэрэгт хэрэг бүртгэл нээж, нийт 822 хүнд хилийн хориг тавьсан талаараа тайлагналаа. Зөрчлийн хэрэг бүртэгх ажиллагаанд хяналт тавих хэлтэс: өнгөрсөн онд 2390 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авч,зөрчил үйлдэгдсэн газрыг судалж үзэхэд 58 хувь нь нийслэлд байсан байна. Мөн 141700 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, эрх бүхий байгууллагад 470 удаагийн шалгалтыг хийжээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав