Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний хэлэлцүүлгүүд өнөөдөр (2023.11.23) хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурь:
"УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, квот бол байж болох хамгийн доод хэмжээ буюу босго тоо гэдгийг санаж улс төрийн намууд манлайлал үзүүлэх, эмэгтэй нэр дэвшигч олонтой байх нь давуу тал болдог олон улсын жишгээс туршлага судлах нь зүйтэй.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр гишүүдийн тоог 126 байхаар тусгасан нь парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан нь парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх гол хөшүүрэг болно. Гэвч парламент дахь хүйсийн тэнцвэрийг хангахад нөлөөлдөг сөрөг зүйлс нь эерэгээсээ олонд санаа зовж байдаг" хэмээн Д.Сарангэрэл гишүүн хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.
Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Парламентын өөрийн үнэлгээний үндэсний зөвлөх Б.Долгор "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг холбогдох хуулиудаар өргөн хүрээнд зохицуулсан боловч практикт хууль тогтоомжийн хэрэгжилт төдийлөн хангалттай биш. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллага төдийлөн үр дүнтэй ажиллаж чадахгүй байгаа"-г шүүмжиллээ.
Сонгуульд нэр дэвшихийн тулд хагас жилийн өмнө ажил, албаа хүлээлгэн өгөх хуулийн зохицуулалт нь төрийн албанд ажиллагсдад халгаатай, эргээд ажиллах боломжийг хааж хүний эрхийн зөрчлийг үүсгэдэг, эмэгтэйчүүдийг нэр дэвшихэд саад болж буй гол шалтгаан болж байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид хөндөв.
Жендэр нь хүйс харгалзахгүй хамаарах асуудал тул дан ганц эмэгтэйчүүдийг онцлох нь утгагүй гэсэн байр суурийг хэлэлцүүлэгт оролцогчид сануулж байлаа.
Харин УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа "Монгол Улсын 30 жилийн түүхтэй парламентад сонгогдсон шинэ гишүүд тангаргаа өргөсний дараа цаашид хэрхэх ёстойг танилцуулах сургалтын хөтөлбөрт жендэрийн хичээлийг оруулах ёстой. Тэгж байж үр дүн гарна" гэсэн саналыг хэлэв.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийг албажуулах, сонгуулийн хуульд заасан квотыг суурь болгож хэрэгжүүлэх, төрийн албаны дөртэй хүмүүсийг парламентад нэр дэвших нөхцөл, боломжийг бүрдүүлснээр сонгуулийг өндөр үнэ ханшаар явуулдаг байдлыг сааруулахад үр дүнтэй зэрэг санал гарсныг дүгнэлтийн төсөлд нэгтгээд байгааг парламентын өөрийн үнэлгээний Жендэрийн асуудлаарх үндэсний зөвлөх Б.Долгор танилцууллаа.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав