Өнгөрсөн сараас БНСУ-ын "JTBC" телевиз болон “Netflix”-ээр монголын соёлыг сурталчилсан нэгэн цуврал цацагдаж эхэлсэн нь “Хүчирхэг охин Нам Сүн” юм. Уг цувралд багадаа төөрч, Монголд хоцорсон Нам Сүн охины түүхийг өгүүлдэг. Жүжигчин бүсгүй монголоор ярих, монгол дуу дуулах, морь унах, дээл өмсөх зэргээр уг кинонд монгол ахуй соёлыг сурталчлан харуулдаг. Жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Батсумъяа нар охиныг багаас нь өсгөсөн эцэг эхийн дүрийг бүтээсэн бөгөөд тэдний тоглосон хэсэг цувралын эхний ангид гардаг.
Цувралын зарим хэсгийн зураг авалтыг монголд хийсэн.
Тэгвэл цувралын 14-р анги нь өнгөрсөн ням гарагт цацагдсан бөгөөд жүжигчин Б.Батсумъяа уг ангид Солонгос руу буцсан охиноо эргэж очиж байгаагаар дахин дүр бүтээжээ.
Түүний тоглосон уг ангийн үнэлгээ олон улсад 8.9 хувь байгаа нь цувралын хамгийн өндөр үнэлгээтэй хоёр дахь анги болоод байна.
Одоогоор “Хүчирхэг охин Нам Сүн” цувралын хамгийн өндөр үнэлгээтэй ангиар дөрөвдүгээр анги тодроод байгаа юм. Тус ангид “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн” цувралын гол дүрүүд тоглосон нь өндөр үнэлгээ авахад нөлөөлжээ.
80 мянган доллараар өөрийгөө түрээсэлсэн Япон эр
2025.01.14 17:55
Шинэ жилийн дуугаар хэн, ямар хэмжээний орлого олсон бэ
2024.12.25 22:34
ФОТО : Христийн шашинтай орнууд Зул сарын баяраар
2024.12.25 22:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав