Гадаадын иргэд ОХУ-д нэвтрэхдээ үнэнчийн гэрээ байгуулах шийдвэр гаргахаар Путины засаг захиргаа хэлэлцэж байна. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болох тул энэ нь Путины дэглэмд чиглэсэн аливаа шүүмжлэлийг намжаах оролдлого аж.
ОХУ-ын Дотоод хэргийн яам үнэнч байх амлалтын тухай хуулийн төслийг өргөн барьж байна. Уг хуулийн төсөлд "Гадаадын иргэд Оросын дотоод, гадаад бодлого, төрийн эрх мэдэл, төрийн албан хаагчийн нэр хүндийг гутаан доромжлох, Зөвлөлтийн цэргийн түүхийг шүүмжлэх, ЛГБТ харилцааг сурталчлахыг хориглоно" гэж заажээ. Мөн энэ нь Оросын үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилготой гэжээ. Энэ хууль нь богино хугацаагаар зорчих аялагч жуулчид болон урт хугацааны визтэй хүмүүст хамаарах эсэх нь тодорхойгүй байна.
Дашрамд дурдахад, Путин энэ сарын 14-нд дайнаас хойших хамгийн анхны томоохон хэмжээний телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцох болжээ. Тэрбээр дайнаас өмнө жил бүрийн арванхоёрдугаар сард нээлттэй ярилцлагын нэвтрүүлэгт оролцдог уламжлалтай байсан. Нэвтрүүлгийн онцлог нь цагийн хязгаар байхгүй, хэвлэлийнхэн болоод иргэдийн асуултад нээлттэй хариулдаг. Хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сард уг нэвтрүүлэг гарчээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав