Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Кембрижийн их сургуулийн зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалт Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын Яаманд болсон. 2023 онд батлагдсан боловсролын багц хуулийн хүрээнд зургаан үндсэн шинэчлэлийг эхлүүлээд байгаа. Тэр дундаас хөтөлбөрийн шинэчлэл, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, багш бэлтгэх, хөгжүүлэх чиглэлүүдээр Кембрижийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажээ. Уулзалтын үеэр ирэх онд хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар тогтож ярилцав. Үүнд:
Багш бэлтгэх хөгжүүлэх төв байгуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэх талаарх тодорхой зүйл заалт, зохицуулалт хуульд тусгалаа олсон. Энэ чиглэлээр Кембрижийн туршлагыг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Мөн багш бэлтгэдэг их, дээд сургуулийн хөтөлбөрийг шинэчлэх ажил ч энэ хүрээнд хийгдэнэ.
Эцэст нь энэ хичээлийн жилд туршилтаар эхэлсэн, цаашид өргөжүүлэхээр зорьж байгаа төрөлжсөн ахлах сургуулийн үйл ажиллагааг тус зөвлөх багтай хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав