Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган хуралддаг. Энэ хуваарийн дагуу өнөөдрийн хуралдаан эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Нохойн дуу ойртсон үед би олон юм яримааргүй байна. Гэхдээ асуусан асуултаас буцахгүй. Надад хэлэх шаардлагатай хоёр асуудал байна. Жижиг юм гэж бүү бодоосой.
Нэгд, Өчигдөр ордны үүдэнд Сүхбаатар аймгийн Энхцэцэг гэж хүн сууж байна. Тэр эмэгтэй төрийн буруутай үйлдлээс болж хохирсон гэнэ. Тэр эмэгтэйд анхаарлаа хандуулахыг хүсэж байна.
Хоёрт, сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаад эхэллээ. Сэтгүүлч сайд хоёр хоорондоо үзэлцэнэ гэдэг байж боломгүй зүйл. Энэ асуудалд яадаг ч бай сэтгүүлчийн зөв гэж итгээд байгаа. Энэ асуудлыг хүний эрхийн хууль тогтоомжуудын хэрэгжилтийн талаар УИХ-д ХЗБХ-ны дарга Цогтбаатар сонсгол хийж нэг тийш гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол нийгэм хоёр тийш хуваагдаад байна. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу эрх мэдэлтнүүд, ялангуяа сайд нар эрх мэдлээ хэтрүүлж хүний эрх зөрчиж байх вий гэдэг асуудлаар УИХ дүлий дүмбэ байж болохгүй гэдэг байр сууриа илэрхийллээ. Мөн би холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн. Үүнийг УИХ-ын хэлэлцэх асуудалд тусгахыг хүсэж байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав