Олон тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан иргэдэд хөнгөн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг прокурорын эсэргүүцлээр хүчингүй болгожээ. Тодруулбал, Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны хар сүүлт зээр, мөн аймагт агнахыг хориглосон гурван тооны хярсыг зөвшөөрөлгүйгээр агнаж тээвэрлэсэн, түүхий эдийг хадгалсан” дөрвөн иргэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1-2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болон байгаль экологид учруулсан хохирлыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Тэгвэл прокуророос шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, байгаль экологид учруулсан хохирол, хор уршигт тохироогүй, хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичжээ. Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянаад дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Хяналтын шатны шүүхийн 2023.12.13-ны өдрийн хуралдаанаас хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон байна.
Монгол Улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хориглосон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны тогтоолоор тус тус "Ховор" амьтны зэрэглэл, хөхтөн амьтны Улаан данс”-д тус тус бүртгэгдсэн байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав