Францын тансаг зэрэглэлийн "Hermеs" брендийн өв залгамжлагч 80 настай Николас Пуеч өөрийн баялгаа санаанд оромгүй байдлаар хуваарилахаар төлөвлөж байгаа сурагтай. Швейцарийн "Tribune de Genеve" агентлагт мэдээлснээр тэрбээр өмнө нь гарын үзүүрт нь зарагдаж, цэцэрлэгчнээр ажилладаг байсан 51 настай эрэгтэйд өөрийн хөрөнгийнхөө тал хувийг гэрээслэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Николас Пуеч өв хөрөнгөө хэрхэн хуваарилахаа хараахан бүрэн шийдээгүй байгаа гэнэ. Гэхдээ Марокко гаралтай цэцэрлэгчин эрэгтэйг өв залгамжлагчаа болгохоор хуулийн үйл явцыг эхлүүлсэн гэж мэдээлж байна. 51 настай эрэгтэй Мароккогийн Марракеш, Швейцарийн Монтреу хот дахь 5.9 сая ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг өвлөж авах сурагтай байна. Тэрхүү эрэгтэй нь Испани эмэгтэйтэй гэр бүл болсон гэнэ.
Николас Пуеч нь өдгөө 220 тэрбум ам.доллар давсан зах зээлийн үнэлгээтэй "Hermеs" брендийн өв залгамжлагч бөгөөд гэрлээгүй, хүүхэдгүй нэгэн юм. Тэрбээр брендийн 5-6 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд цэвэр орлого нь 10-11 тэрбум ам.доллар гэж тус сонинд мэдээлжээ.
Николас Пуеч нь тус брендийг үүсгэн байгуулсан Тьерри Хермесийн тав дахь үеийн өв залгамжлагч юм. "Hermеs" нь 1837 онд Парис хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд "Birkin" цүнхнүүдээрээ алдаршсан бренд юм. Николас Пуеч 2014 онд ТУЗ-аас тэтгэвэртээ гарчээ.
ЭХ СУРВАЛЖ: PEOPLE
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав