Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Эрчим хүчний яамны зээлийн мэдээллээр үргэлжилж байна. Сонсголын эхэнд шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Шинжээчийн дүгнэлтэд, Эрчим хүчний яамнаас "Тавантолгой" цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас 14,81 сая ам.долларыг 6,125 хувийн хүүтэй, 2014 онд олгосон байна. Одоог хүртэл үндсэн төлбөрөө огт төлөөгүй. Өнөөдрийн байдлаар, үндсэн төлбөрт 51,04 тэрбумыг төлөх ёстой бол хүү, торгуульд 7,32 тэрбум нийтдээ 58,36 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн үед Эрчим хүчний сайдаар М.Сономпил ажиллаж байсан гэлээ. Дараа нь УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Маш чухал төсөл хэрэгжихгүй байгаагаас жил бүр 200 сая ам.доллараар эрчим хүч худалдан авч байна. Монгол Улсын эрх ашигт нийцсэн юм явдаггүй. Хөгжлийн банкнаас зээл авсан байж, энэ төсөл яагаад хэрэгжээгүй вэ. МАН-ын УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй шүү. Болоогүй төсөл болгоны ард улстөрчид байна.
Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн: Яагаад зээл авсныг би мэдэхгүй. Би 2017 оноос эхлэн сайдаар ажиллаж эхэлсэн. Аягүй бол энэ станцыг барьсан нөхөд эргэж төлнө гэж гэрээн дээр нь байгаа байх гэв.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав