Йемений Хусит бүлэглэлийнхэн худалдааны хөлөг онгоц руу дайрах нь ихэссэн тул газрын тосны "BP" компани Улаан тэнгисээр дамждаг бүх тээвэрлэлтийг зогсооно гэж мэдэгджээ. "BP" нь дэлхийн хамгийн том газрын тосны компаниудын нэг юм.
Үүнээс улбаалан Даваа гаригт газрын тос, байгалийн хийн үнэ огцом өссөн байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх брент маркийн нефтийн үнэ 2.7 хувиар өсч, баррель нь 78.64 ам.доллар болжээ. Харин АНУ-ын нефтийн үнэ 2.8 хувиар өсч, 73.44 ам.доллар болсон.
Энэ мэдээ байгалийн хийн зах зээлд ч нөлөөлсөн байна. Европт шатахууны жишиг үнэ 7.7 хувиар өсч, мегаватт цаг тутамд 39.04 ам.долларт хүрчээ. Хусит бүлэглэлийнхний дайралт Израиль, Хамасын мөргөлдөөнөөс хойш илт олширсон. Зэвсэгт этгээдүүд энэхүү халдлагыг Израилийн эсрэг өшөө авалт гэж мэдэгджээ.
АНУ болон холбоотнууд Улаан тэнгист арилжааны хөлөг онгоцуудыг хамгаалахын тулд одоо байгаа тэнгисийн цэргийн багаа өргөжүүлэх эсэх талаар хэлэлцэж байна.
Эх сурвалж: CNN
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав