Яруу найрагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хуланг Тагнуулын ерөнхий газраас урд шөнийн 01-02 цагийн үед гүйцэтгэх ажиллагаагаар баривчлан саатуулсан гэх мэдээлэл түглээ. Түүнийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ба мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэсэн мэдээлэл байна.
Хамгийн хачирхалтай нь, Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4.1 зүйл ангиар буруутган ийн саатуулжээ. Энэ нь “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Ц.Хулангийн хувьд эх орон гэж бардамнадаг үүнийгээ шүлгэндээ шингээдэг нэгэн. Тиймээс түүнийг гаднын тагнуулын байгууллагатай үгсэн хуйвалдсан гэх мэдээлэл үнэнээс хол сонсогдож байгаа ч хууль, хяналтын байгууллага хөдөлшгүй нотлох баримтад тулгуурласан нь лавтай биз ээ.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав