Усны газраас авто угаалгын газрын усан хангамжийн талаар өнөөдөр /2024.01.04/ мэдээлэл хийлээ.
Усны газрын дарга З.БАТБАЯР:
-2023 оны ус ашиглалтын дүн урьдчилсан байдлаар гарсан байна. Дүнг авч үзвэл 645 сая метр куб усыг улсын хэмжээнд ашиглажээ. Гуравдугаар сард эцсийн дүн гарна. 2022 онд ус ашиглалтад 606 сая метр куб байсан бол өнгөрсөн онд 40 сая метр кубээр өссөн байна. Ус сувгийн удирдах газраас Улаанбаатар хотыг усаар хангахын тулд жилдээ 48 сая куб хэрэглэдэг. Тэгэхээр нэг жилийн дотор усны хэрэглээ нийт Улаанбаатарчуудын хэрэглэх боломжтой усны хэмжээгээр өссөн гэсэн үг. Сүүлийн таван жил тасралтгүй усны хэрэглээ өсч байна. Ингэж нэмэгдэж байгаа нь хоёр үндсэн шалтгаантай.
Нэгдүгээрт, хүмүүсийн усны хэрэглээ нэмэгдсэн. Хоёрдугаарт, өмнө нь ус ашиглалтад тооцдоггүй байсан хэрэглээг илрүүлсэнтэй холбоотой.
Улаанбаатар болон Говийн бүсийн усны хэрэглээ маш их байна. Ганцхан жишээ авахад говьд худгийн ус булаацалдсанаас эрүүгийн гэмт хэрэг хүртэл гарсан. Мөн говьд хэг литр ус 1000 төгрөг хүрсэн тохиолдол ч байна. Улаанбаатарт саяхан гэдэсний савханцар бүртгэгдсэн хотхонууд дээр мөн ус зарж байгаа этгээдүүд литр усыг 1000 төгрөгөөр үнэлэх саналууд ч гаргасан. Энэ юуг илэрхийлж байна гэхээр усны хомсдолтой бүсүүдэд тэгш бус хуваарилалт үүссэнийг харуулж байна.
2024 онд үер, гангийн аюул дахин тохиолдоно. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээллийг урьдчилж хүргэж байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав