Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр уулзлаа.
Уулзалтаар цас, зудын үед малчдын ахуй амьдралыг хамгаалах, байгальд ээлтэй мал аж ахуйг хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хөдөөгийн сэргэлтийг дэмжих ажлын хүрээнд малын хашаа хороогоор хангах, малын тэжээл тариалах, шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зэрэг цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар харилцан санал солилцов.
Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра дулаан хашаа хороотой болгох, энэ чиглэлээр санаачилга гаргах үндсэн дээр туршилтын журмаар хашаа хороог барьж өгөх тал дээр санал нэгдлээ.
Ингэснээр малчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх, өнтэй өвөлжиж, хаваржих асуудлыг тодорхой хувиар нэмэгдүүлэх, иргэдийг орон нутагтаа тогтвортой амьдрах боломжоор хангахаас гадна малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой юм.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав