Амьсгалын цочмог хүнд халдварын үед буюу томуу болон томуу төст өвчний идэвхжилтийн үед бага насны хүүхэд өндөр халуурах нь тус өвчний ерөнхий шинж тэмдэг юм. Энэ талаар хүүхдийн зөвлөх эмч, Анагаах Ухааны доктор Ш.Энхтөр зөвлөмж хүргэлээ.
Тэрбээр "Ханиад томууны дэгдэлтийн үеэр бага насны хүүхэд өндөр халуурах нь тус өвчний ерөнхий шинж тэмдэг байдаг. Халуун буулгах олон арга байдаг. Дэлхий нийтээрээ өндөр халууныг буулгах, үрэвслийн эсрэг эм гэдэг утгаараа парацетамол зэрэг эмийг хэрэглэдэг.
Гэхдээ энэ эмийг хэрэглэхдээ эмчийн заавар, зөвлөмжөөр тунг нь тааруулах хэрэгтэй. Эмийн санд жоргүй олгодог эм учраас иргэд дур мэдэн тунг нь хэтрүүлснээр хордлогод орох эрсдэл бий болно. Тун хэтрүүлснээр хүүхдийн элэг гэмтэх, дархлаа унах, төв мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх нь бий.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) сүүлийн 20 орчим жилд ханиад томууны үед аспирин хэрэглэхийг хориглосон. Өвчний дэгдэлтийн үед аспириныг бага насны хүүхдэд өгснөөр өвчин хүндрэх, амь насаа алдах хүртэл эрсдэл гардаг байв.
ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсний дараагаар аспирины хордлогод өртөх нь эрс багассан. Харамсалтай нь сүүлийн үед аспирины хордлогод орох, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс ханиад томууны үед аспирин хэрэглэхгүй байхыг анхааруулж байна" гэж онцоллоо
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав