Индонезийн нийслэл Жакарта хотод олимпын эрх олгох буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнээс Монголын тамирчид олимпын хоёр эрх болон хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирж байна. 2024 онд олимпын эрх олгох хоёр тэмцээн болох хуваарьтай бөгөөд эхний нь Жакартагийн ААШТ байв.
Манай улсаас гурван дасгалжуулагчийн удирдлагад 18 тамирчин оролцохдоо гар бууны дасгалд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү, урт бууны дасгалд Н.Баяраа нар Парис зорих тийзээ өвөртөлсөн. Э.Даваахүүгийн хувьд хийн гар бууны 10 метрийн дасгалд хүрэл, спорт гар бууны 25 метрийн дасгалд мөнгөн медаль зүүлээ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн багийн төрөлд олон улсын хэмжээний мастер О.Есүгэн, Ч.Нарантуяа, О.Янжинлхам нар мөнгөн медалиар энгэрээ мялаав.
Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн дөрөвдүгээр сард болно. Тодруулбал, Бразилийн нийслэл Рио Де Жанеро хотод болох дэлхийн цомын тэмцээнд олимпын эрх олгосноор Парисын олимпод өрсөлдөх мэргэн буучид бүрэн тодрох юм
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав