Сүүлийн жилүүдэд үндэсний баяр наадамд түрүүлсэн бөхчүүд допингийн шинжилгээнд бүдрэх нь ихэссэн. Энэ жилийн баяр наадмын төрүү бөх М.Бадарчаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь А, Б сорьцоороо батлагдаж нотлогдсон билээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо есдүгээр сарын 27-ны өдөр хуралдаж, үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул түүний бүх давааг хүчингүйд тооцож, арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэсэн. Гэвч өдийг хүртэл Ерөнхийлөгч зарлиг буулгаагүй яваа. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатараас тодрууллаа.
Тэрбээр, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ц.Бямба-Отгоны цолтой холбоотой асуудал манай дээр орж ирээгүй гэлээ.
Солонгост өөрийн биеэр очиж, Б сорьцоо шинжлүүлсэн гэх М.Бадарч Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрт хандсан. Түүний хандах болсон шалтгаан нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бөхийн комисс шинжилгээ авах үеэс эхлээд зарлах хүртлээ процессын алдаа гаргасан гэж үзэж байгаа юм. Ямартай ч одоог хүртэл улсын их баяр наадмын түрүү бөхийн цолны асуудал Ерөнхийлөгчийн тамгын газарт очоогүй байна.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав