Ням гарагийн орой Азовын тэнгисийн бүсэд үүрэг гүйцэтгэж явсан Оросын зэвсэгт хүчний тагнуулын болон удирдлага командын хоёр чухал нисэх онгоцыг устгаснаа Украины тал мэдээлсэн билээ.
Тухайлбал Бериев А-50 тагнуулын нисэх онгоц, Илюшин Ил-22 агаарын командын нисэх онгоцыг устгасан тухай Украины армийн командлагч Валерий Залужный сошиал хуудсаараа мэдээлсэн юм.
“Украины агаарын хүчний төгс төлөвлөж гүйцэтгэсэн ажиллагаанд би баяр хүргэмээр байна” гэж тэр Телеграм хуудсандаа бичжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр A-50 нисэх онгоц радараас алга болж, Азовын тэнгисийн хойд эргийн удирдлагын төвтэй холбоо тасарсан байна.
Энэ үеэр Ил-22 онгоц Азовын тэнгисийн зүүн эргийн ойролцоо цохилтод өртөж, өмнөд Оросын Анапа хотод ослын буулт хийсэн тухай мэдээлжээ.
Дээрх онгоцнуудын талаар сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитий Песковоос асуухад хариулахаас зайлсхийсэн байна.
“Энэ талаар ямар ч мэдээлэл алга. Энэ бол цэргийн тусгай ажиллагааг хариуцаж буй албаныханд хамаарах асуудал” гэж тэр хариулжээ.
Песков ОХУ-ын батлан хамгаалах яамнаас энэ талаар тодруулахыг сэтгүүлчдэд зөвлөсөн байна. Батлан хамгаалах яам одоогоор онгоцнуудын талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав