Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууслаа. Энэхүү цэцэрлэгийг байгуулахдаа Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хуучин байрны захиргааны хэсэг буюу нэг давхрын баруун жигүүрийн агааржуулалтыг бүрэн шийдэж тохижилт, засвар шинэчлэлтийг гүйцэтгэсэн.
Тус цэцэрлэг нь 60 хүүхдийн багтаамжтай бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны есдүгээр сард барилгын ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр барилгын гүйцэтгэл бүрэн дуусаж улсын комиссоос зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 460 гаруй ажилтантай бөгөөд 60 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэг ашиглалтад орсноор тус эмнэлгийн ажилтан, албан хаагчдын нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэх боломж ийнхүү бүрдэж байна. Мөн тус цэцэрлэг ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн тоо нэгээр нэмэгдэж 64 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг болох юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав