Сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор инфляцын түвшин нэмэгдлээ. Тухайлбал хэрэглээний барааны үнэ нэг жилийн өмнөхөөс 13.2 хувиар өсөхөд, хүнсий барааны үнэ 15.4 хувь, эмнэлгийн үйлчилгээний үнэ 17.4 хувиар өссөн нь ийнхүү инфляцид нөлөөлжээ.
Өнгөрсөн сард инфляцын түвшний 4.1 нэгж хувь буюу 31.1 хувь нь хүнсний барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Учир нь хүнсний бараа бүтээгдэхүүн дундаа ногоон цайны үнэ 2022 онд 95 хувь, нэг кг дээд гурилын үнэ 54 хувь, ургамлын тосны үнэ 38.8 хувиар тус тус өссөн.
Мөн хувцас бөс барааны үнэ өнгөрсөн онд 18.5 хувиар өссөн нь инфляцын өсөлтөд 2.1 нэгжээр нөлөөлсөн байна. Тодруулбал инфляцын түвшний өсөлтийн 15.9 хувийг хувцас, бөс барааны үнийн өсөлт бүрдүүлжээ.
Түүнчлэн эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 17.4 хувь, орон сууц, ус, цахилгааны үнэ 15.4 хувь, гэр ахуйн барааны үнэ 14.7 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Эдгээр тоон мэдээлийг дүгнэвэл хэрэглээний бараа, үйлчилгээний нийт 410 нэр төрлийн барааны 54 хувь нь импортын бараа юм. Иймд инфляцын өсөлтөд импортын барааны үнийн өсөлт 47.6 хувиар нөлөөлжээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав