АН-ын Үндэсний Бодлогын Хороо өнөөдөр хуралдаж, намын даргаа сонголоо. Хуралд 300 гаруй гишүүн оролцсон бөгөөд 293 нь саналын эрхтэй байлаа.
Санал хураалтын дүн:
Сангийн сайд асан С.Баярцогт 129
БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр 152
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа 12 санал тус тус авчээ.
Ийнхүү Ардчилсан Намын даргаар Лу.Гантөмөр сонгогдож, түүнийг Их хурлаараа батламжилснаар, Ардчилсан Намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлнэ.
БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийн намтар
Боловсрол:
1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав