Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай энэ сарын 17-нд уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулж, харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв. Мөн Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард зохион байгуулагдах Монголын эдийн засгийн форумд оролцохыг урилаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын хоёр талын харилцааг идэвхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд илүү нягт хамтран ажиллахын чухлыг Ерөнхийлөгч Ваган Хачатурян онцлов.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав