Катар, Францын зуучлалын дагуу барьцаанд байгаа израилчууд, энгийн иргэдэд зориулсан эм тариа болон хүмүүнлэгийн бусад тусламжийг Газын зурвас руу лхагва гарагт нэвтрүүлсэн тухай Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль-Ансари мэдэгдэв.
“Газын зурвас дахь энгийн иргэд, тэдний дотор барьцааны хүмүүст тус дэм болохын тулд өчигдөр (мягмар гарагт) зарласан гэрээний хэрэгжилтийн хүрээнд тус зурвас руу сүүлийн хэдэн цагийн дотор эм тариа болон (бусад) тусламжийг нэвтрүүллээ” гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч X /хуучнаар Twitter / олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ.
Катар улс нь бүс нутгийн болон олон улсын түншүүдийн хамт улс төр, хүмүүнлэгийн түвшинд зуучлах хүчин чармайлтаа үргэлжлүүлж байгааг М.Аль-Ансари онцлон тэмдэглэсэн байна. Мөн мягмар гаргийн өглөө тус яамны X сувагт, эм, хүнс зэрэг Катар, Франц улсаас үзүүлсэн 61 тонн тусламжийг ачсан Катарын Зэвсэгт хүчний хоёр нисэх онгоц Газын зурвастай хиллэдэг Египетийн Аль-Ариш хотод ирснийг мэдээлжээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав