Японы агаарын тээврийн Japan Airlines компанийн ерөнхийлөгчөөр онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэйг томилжээ. Тэрбээр тус улсын томоохон агаарын тээврийн компанийг удирдах анхны эмэгтэй болж байна.
Өдгөө 59 настай Тоттори Мицүко одоогийн ерөнхийлөгч, 62 настай Акасака Южигийн халааг авах ба түүний хувьд тэргүүний албыг хаших ажээ. Харин одоогоор ахлах гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Т.Мицүко ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ албан тушаалдаа орно.
Лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр аюулгүй байдлыг эн тэргүүнд анхаарна гэдгээ амласан байна. Т.Мицүко 1985 онд тус компанид ажилд орж байжээ. “Тэр жил нисэх онгоц осолдсоны улмаас 520 зорчигч, хөлгийн багийн гишүүд амь эрсэдсэн нь миний сэтгэлд маш хүндээр туссан. Бид агаарын тээврийн компанийн үндэс суурь болсон нислэгийн аюулгүй байдлыг баттай хангах чиглэлд ажиллах болно” гэж тэрбээр хэлэв.
Энэ сарын эхээр тус компанийн нисэх онгоц Японы эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөний улмаас таван хүн амиа алдсаны дараа Japan Airlines аюулгүй байдлын журамд анхаарлаа илүү хандуулж байна. Тухайн үед зорчигч тээврийн онгоцонд байсан бүх зорчигчийг эсэн мэнд буулгаж чадсан билээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав