Өмнөд Солонгос, АНУ, Японы тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалтын хариуд одоогоор хөгжүүлэлтийн шатандаа байгаа цөмийн зэвсгийн системийг усан доор туршсан тухайгаа Умард Солонгосын тал өнөөдөр мэдэгдлээ.
“Haeil-5-23” системийн чухал туршилтыг Зүүн тэнгист хийсэн гэж Умард Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдээд, гурван улсын хамтарсан сургуулилалтыг "сөргөлдөх хийрхэл" хэмээн шүүмжилснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.
“Манай армийн усан доор цөмийн зэвсгээр хариу арга хэмжээ авах чадавхи улам дээшилж байгаа бөгөөд тэнгист болон усан доорх янз бүрийн туршилтууд нь АНУ ба түүний холбоотнуудын тэнгисийн цэргийн хүчний дайсагнасан ажиллагааг таслан зогсоох болно” гэж Умард Солонгосын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг KCNA уламжилжээ.
Умард Солонгос дуунаас хэт хурдан пуужин туршсаны дараа Өмнөд Солонгос, АНУ, Япон хамтран энэ долоо хоногийн эхээр Америкийн цөмийн хөдөлгүүрт "USS Carl Vinson" нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг оролцуулан тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийсэн юм.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав