Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai Motor компани цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол материал болох литийг Хятадын ханган нийлүүлэгчээс авах гэрээ байгуулсан тухайгаа өнөөдөр мэдэгджээ.
Гэрээний дагуу Ganfeng Lithium компани 2027 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд Hyundai-д цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг литийн гидроксидын бүтээгдэхүүн нийлүүлнэ гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Гэхдээ гэрээний үнэ болон нийлүүлэх литийн хэмжээний талаар мэдээлэл өгсөнгүй.
Өнгөрсөн долоо хоногт Hyundai мөн цахилгаан автомашины цэнэг хураагуурын материалыг Shenzhen Chengxin Lithium Group компаниас нийлүүлэн авах дөрвөн жилийн гэрээ байгуулсан юм. Литийн гидроксид нь никельтэй амархан нийлэгждэг тул түүнийг цахилгаан машины өндөр хүчин чадалтай цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг байна.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав