Японы SLIM (Smart Lander for Investigating Moon) буугч төхөөрөмж Сарны гадаргуу дээр амжилттай газардсан тухай тус улсын Сансар судлалын агентлаг (JAXA) мэдээлэв.
Ингэснээр Япон улс АНУ, ЗХУ, Хятад, Энэтхэгийн дараа дэлхийн дагуул дээр төхөөрөмжөө буулгасан тав дахь улс болж байна. Сарны харагдах тал дахь Шиоли тогооны ойролцоо сонгосон газраас 100 метрийн радиус дотор төхөөрөмжийг буулгаж чаджээ.
Гэхдээ Саран дээр газардсаны дараа SLIM аппаратын нарны зайн хавтангууд нь эрчим хүч үйлдвэрлэхгүй байгаагийн улмаас эрчим хүчний үүсгүүрт асуудал үүссэн байна. Хэрвээ нарны хавтангуудын ажиллагааг сэргээж чадахгүй бол буугч модулийн батарейн цэнэг дуусах юм.
Гэсэн хэдий ч Японы сансар судлалын агентлагийн төлөөлөгчид итгэл найдвараа алдаагүй байна. Батерейн цэнэг дууссан ч гэсэн хавтангуудад Нарны гэрэл туссанаар төхөөрөмж дахин ажиллаж эхлэх боломжтой гэж үзэж байна. Саран дээр гэрэл тусах өнцөг өөрчлөгддөг тул төхөөрөмж дахин идэвхжих магадлалтай гэж JAXA-ийн төлөөлөгчид хэллээ.
JAXA-ийн төлөөлөгч Кунинака Хитоши хэлэхдээ, батарей хэдхэн цаг ажиллах цэнэгтэй байгаа, энэ хугацаанд бид нислэгийн замын өгөгдлүүд, буух үед авсан зургууд зэрэг аль болох олон мэдээллийг татаж авахыг хичээнэ гэв.
Уг төхөөрөмж нь камер, радар, лазерын зай хэмжигчээр тоноглогдсон байна. Гэхдээ түүний гол онцлог нь программ хангамж юм. SLIM Сарны гадаргуу руу доошлох үедээ зураг авч, тогоонуудын нарийвчилсан газрын зурагтай харьцуулахаар программчлагджээ.
Сарыг судлах зорилгоор бүтээсэн эл төхөөрөмжийг есдүгээр сарын 7-ны өдөр Кагошима мужийн баруун өмнөд хэсэгт орших "Танегашима" хиймэл дагуул хөөргөх төвөөс H-IIA пуужингаар рентген зураглал, спектроскоп ашиглан сансар огторгуйг судлах зориулалттай X-ray Imaging and Spectroscopy Mission (XRISM) рентген дуран авайн хамт хөөргөсөн юм.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав