Москвагийн хэд хэдэн барилгын дээвэр дээр Панцир-С1 зенитийн пуужин, бууны системийг байршуулсан харагдах хэд хэдэн видео, гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр цацагджээ. Нийтлэгдсэн материалуудын үнэн баттай эсэх нь харин батлагдаагүй юм байна. “Moskov calling” телеграм сувагт нэгэн барилга дээр агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг суурилуулж байгааг харуулсан хэд хэдэн бичлэг нийтэлжээ. Оросын телеграм сувгууд, мөн “цэрэг армийн сурвалжлагчид”, мөн барууны нээлттэй эх сурвалжууд дээр мөрдлөг хийдэг OSINT мэргэжилтнүүд Оросын батлан хамгаалах яамны барилга дээр Панцир-С1 суурилуулсан байгаа зургийг нийтэлсэн тухай Агентство мэдээлж байна. Мөн энэ долоо хоногийн эхээр Оросын телеграм сувгуудаар С-400 зенитийн пуужингийн цогцолборуудыг Лосины Островын үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Москва дахь Тимирязевын нэрэмжит Хөдөө аж ахуйн академийн туршилтын талбайд суурилуулсан тухай зургууд нийтлэгджээ. Харин Москвагийн эрх баригчид болон ОХУ-ын Батлан хамгаалах яам эдгээр мэдээлэлд одоогоор тайлбар хийгээгүй байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав