Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа. АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэнийг тогтоосон. Нийт хохирлыг 134,5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа талаар мэдэгдсэн.
Тэгвэл ногоон автобусны худалдан авалтыг шүүмжилж байсан “Эрдэмтранс” ХХК-ийн ерөнхий захирал Я.Эрдэмбилэгийг залилах гэмт хэрэгт сэжиглэж, эрэн сурвалжилж эхэлжээ.
ЦЕГ-аас гаргасан мэдээллээр, түүнийг залилах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт эрэн сурвалжилж байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард ногоон автобусны тендэр хууль бус байсан, Вьетнамд үйлдвэрлэсэн, сэлбэг нь хуучин байсан талаарх уулзалтын бичлэг задарч, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тухайн бичлэгт "Эрдэмтранс" ХХК-ийн ерөнхий захирал Я.Эрдэмбилэг, Автобусуудыг оруулж ирж буй улс төрчид, голлож байгаа Ж.Сүхбаатар сайд, оруулж ирсэн компани бүгдээрээ асуудалд орж нэгнийх нь карьер унаж, нөгөө нь асуудалд орно гэдгийг анхааруулж байсан юм.
Түүнийг одоо Улаанбаатар эсвэл орон нутагт орогнож байгаа гэж сэжиглэж байгаа бөгөөд баттай сураг гаргасан хүний мэдээлдийг нууцална гэжээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав